Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бадар-Ууган МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана

Э.Бадар-Ууган фэйсбүүк хуудасдаа “Энэ ажлыг нэр төртэй биелүүлж байсан Ото ахынхаа цаашдын ажил, амьдралд улам их амжилт хүсэе” гэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бадар-Ууган МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана
Э.Бадар-Ууган МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпийн хорооны долдугаар чуулган болоход ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган томилогдлоо. Ийнхүү тус албыг хашиж явсан Ж.Отгонцагаан ажилаа хүлээлгэн өгөв.

Э.Бадар-Ууган фэйсбүүк хуудасдаа “Энэ ажлыг нэр төртэй биелүүлж байсан Ото ахынхаа цаашдын ажил, амьдралд улам их амжилт хүсэе” гэжээ.

Тус чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Дүрэм ёсоор гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүнийг 21 хүнээс сонгосон юм. Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр томилогдов.

Хуваалцах