Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Э.Бат-Үүл АТГ-т хандлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” 1/3652 тоот албан бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бат-Үүл  АТГ-т хандлаа
Э.Бат-Үүл АТГ-т хандлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” 1/3652 тоот албан бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлэв.

Уг албан бичигт “Нэр бүхий хэсэг хүмүүс хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа нийслэлийн нутгийн Захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтнуудын нэр төрд халдаж, нутгийн Захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан сэрджээ.

Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх, бусдыг хардах эрхтэй боловч энэхүү мэдээлэл нь үндэслэлтэй, холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагаар шалгуулж нотолсон байх ёстой байтал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилж, гүтгэсэн байна.

Ийм учраас миний бие энэхүү мэдээлэлд дурьдагдсан авлигатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох хүсэлт гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл” гэжээ. Мөн энэхүү албан бичигтэй хавсруулан зарим нэр бүхий хүмүүсийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага, мэдээллийг хүргүүлжээ.

Түлхүүр үг:Хотын дарга Э.Бат-Үүл
Хуваалцах