Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба улсад айлчилна

Тиймээс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг томоохон салбарт хамтран ажиллах боломж бидэнд байгаа” гэдгийг онцлоод Гавана хотод албан ёсны айлчлал хийнэ гэдгээ илэрхийлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба улсад айлчилна
Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Бүгд найрамдах Куба Улсын төлөөлөгч Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр улсын нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан ёсны харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаас гадна Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотод нийслэлийн Засаг даргыг албан ёсны айлчлал хийхийг урьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хотуудын харилцаа чухал үүрэгтэй. Тиймээс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг томоохон салбарт хамтран ажиллах боломж бидэнд байгаа гэдгийг онцлоод Гавана хотод албан ёсны айлчлал хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Хуваалцах