Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Э.Бат-Үүл "Microsoft"-ийн төлөөлөгчтэй уулзлаа

Уулзалтын төгсгөлд "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн төлөөлөгчид “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай төлөвлөгөө гаргахаар боллоо

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бат-Үүл "Microsoft"-ийн төлөөлөгчтэй уулзлаа
Э.Бат-Үүл "Microsoft"-ийн төлөөлөгчтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар тус корпорацийн олон улсад нэвтрүүлсэн мэдээллийн технологийн туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Ерөнхийлөгийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна шинээр барих хорооллуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдаад ийм цахим үйлчилгээг манай улсад анх удаа нэвтрүүлж байгаа учраас мэргэшсэн орны дэмжлэг хэрэгтэй. Тиймээс олон улсад нэр хүндтэй "Microsoft" корпорацитай хамтарч ажиллах боломж олдсонд үнэхээр таатай байгаа талаараа хэллээ.

Харин "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн менежер Пилар Торрес, “Орчин цагт дэлхийн улс орнуудын хөгжлийг мэдээллийн технологийн дэвшлээр нь тодорхойлдог болсон. Бид та бүхэнтэй хамтран ажиллаж, дэлхий дахинд нэвтрүүлж байгаа туршлагаасаа хуваалцах болно” гэжээ.

Уулзалтын төгсгөлд "Microsoft Dynamics"-ийн орон нутгийн төлөөлөгчид “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай төлөвлөгөө гаргахаар болжээ.

Хуваалцах