Э.Бат-Үүлийг Татварын тухай хууль зөрчсөн гэв
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-д “Нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, төлбөртэй болгон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” тогтоолын төслийг өргөн барьсан.
Мэдээллийн алба

Уг асуудлыг НИТХ энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул санал асуулга авахаа хойшлуулаад байгаа.
Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс өнөөдөр энэхүү асуудлыг эсэргүүцэж дараах мэдэгдлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад хүргүүлжээ. Мэдэгдэлд дурьдсанаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын төв замаар зорчих автомашинаас төлбөр авснаар Татварын тухай хуулийг зөрчих ажээ.