Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар улсын заан цолын болзол хангалаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар улсын заан цолын болзол хангалаа
Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар улсын заан цолын болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Э.Батмагнай долоогийн даваанд Б.Бат-Өлзий заантай тунаж, давснаар улсын заан цолын болзол хангаад байна.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Улсын заан цолын болзол хангалаа.

Хуваалцах