Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна

Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их сургуулийн зөвлөлийн дарга Qiu Yong-той уулзаж, Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Тухайлбал, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Цаашид олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, салбарын хөгжилд ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Хуваалцах