Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр сая дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг оноогоор цэвэр (10:0) ялснаар хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзнэ.

Хуваалцах