Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Даваахүү 23-р байрт орлоо

Тэрбээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авсан. Харин удаах 10 суманд 89 оноо авчээ. Улмаар дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 94 оноо авсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Даваахүү 23-р байрт орлоо
Э.Даваахүү 23-р байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдаж байна. Энэ төрөлд цэц сорьсон манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байв. Тэгвэл өнөөдөр сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23-т бичигдлээ.

Тэрбээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авсан. Харин удаах 10 суманд 89 оноо авчээ. Улмаар дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 94 оноо авсан байна.

Анхны олимпдоо онч сорьсон Э.Даваахүүгийн хувьд 10 метрийн хийн гар бууны дасгалд финалын наймаас ганцхан оноо дутан 12-т орсон билээ.

Хуваалцах