Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий 68 кг-зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хагас шигшээд Японы алдарт аваргатай хүч сорилоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана
Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий 68 кг-зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хагас шигшээд Японы алдарт аваргатай хүч сорилоо. Азийн АШТ-ий 68 кг-ын жинд анх удаагаа хүч сорьсон Морикава манай бөхийг 7:0 оноогоор дийлж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.

Харин ОУХМ Э.Дэлгэрмаа өнөөдөр Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, 2007, 2010 оны ДАШТ-ий мөнгө, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, мөнхүү тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Елена Шалыгинатай хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах