Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртлээ

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан үргэлжилж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртлээ
Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан үргэлжилж байна.

Өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж үзүүрлэлээ. Тэрбээр үдээс өмнө хэсэгтээ Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ.

Ийн алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, үе тэнгийн бөх Кыргызстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав.

Хуваалцах