Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Энхмаа алтан медаль хүртлээ

Үүнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид болон Олон улсын шүүгч Ж.Ганхуяг, Д.Сонинбилэг нар шүүж оролцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Энхмаа алтан медаль хүртлээ
Э.Энхмаа алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Кувейт Улсын буудлагын холбооноос зохион байгуулж буй Азийн буудлагын холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Аль Сабахын нэрэмжит Азийн онлайн тэмцээнд ОУХМ Э.Энхмаа 629.7 оноогоор алтан медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнийг УОК-ын зөвшөөрлөөр Техник Спортын Төвд тусгаарлалтанд олимпын наадмын бэлтгэлээ базаасан юм.

Үүнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид болон Олон улсын шүүгч Ж.Ганхуяг, Д.Сонинбилэг нар шүүж оролцлоо.

Хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн 622.7 оноогоор 15, хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа 628.3 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Хуваалцах