Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдана

хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Лаис Нуньес Де Оливейратай хүч үзэхээр боллоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдана
Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“Осло-2021” ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Энхбатын Гантуяа АНУ-ын Кайл Мираклэд ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар Э.Гантуяа өнөөдөр дагах барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеватай барилдаж, 12:8-аар ялав.

Ингэснээр ОУХМ Э.Гантуяа өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00:00 цагт хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Лаис Нуньес Де Оливейратай хүч үзэхээр боллоо.

Хуваалцах