Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Э.Хишигбаяр: Аялал жуулчлалын салбар бол зол жаргалтай бизнес

“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн дөрөв дэх дугаарт Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга, “Морин-Аялал” ХХК-ий ерөнхий захирал Э.Хишигбаяр оролцлоо.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Хишигбаяр: Аялал жуулчлалын салбар бол зол жаргалтай бизнес
Э.Хишигбаяр: Аялал жуулчлалын салбар бол зол жаргалтай бизнес. Зураг: МҮОНРТ

“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн дөрөв дэх дугаарт Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга, “Морин-Аялал” ХХК-ий ерөнхий захирал Э.Хишигбаяр оролцлоо. Энэ удаагийн лекц нь Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын мэргэжлийн тухай байсан юм. Аялал жуулчлал бол улс эх оронд хамгийн эрүүлээр хөрөнгө оруулалт хийдэг салбар.

Лекцийн зочин хүрэлцэн ирсэн залуустаа “Аялал жуулчлал бол ЗОЛ ЖАРГАЛТАЙ БИЗНЕС хийх боломжтой салбар. Аялал жуулчлалын мэргэжлээр мэргэшин төгссөн хүн ямар ч салбар руу хөрвөх боломжтой байдаг” гэдгийг онцлоод өөрийн ажлын гараа амжилтын түүхээс хуваалцсан юм. Мөн энэ үеэр оролцогчид ч өөрсдийн сонирхсон зүйлээ асууж, илэн далангүй чөлөөтэй ярилцлаа. Эцэст нь тэрээр “Оюутан ахуй цагтаа л сайн аялж аяллын амтанд ороорой. Бидний өмнө гэрэлт ирээдүй, аяллын урт зам байгаа шүү” гээд уулзалт лекц өндөрлөлөө. Энэ удаагийн лекц МҮИС-ийн Урлаг зааланд болсон юм.

Хуваалцах