Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн FICO оноо шалгах боломжтой

АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. Sainscore

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн FICO оноо шалгах боломжтой
E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн FICO оноо шалгах боломжтой. Зураг: МҮОНРТ

Иргэн та E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн FICO оноогоо шалгах боломжтой. АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм.FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 онооны хооронд дүгнэдэг.Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлдэг.Тэгвэл "Титан Си Ар Эй ЗМС" ХХК буюу Sainscore зээлийн мэдээллийн сантай хамтран тус үйлчилгээг нэвтрүүлснээр зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх боломжийг бүрдүүллээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах