Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Е Mongolia” үйлчилгээгээр иргэд төрийн 180 гаруй төрлийн үйлчилгээг хүлээн авна

Энэхүү цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд төрийн 30 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг гэрээсээ болон ажлаасаа гар утсаа ашиглан хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Е Mongolia” үйлчилгээгээр иргэд төрийн 180 гаруй төрлийн үйлчилгээг хүлээн авна
“Е Mongolia” үйлчилгээгээр иргэд төрийн 180 гаруй төрлийн үйлчилгээг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Төв аймаг “Е Mongolia” үйлчилгээг нэвтрүүлж байгаа анхдагч аймаг болсноор тус аймгийн иргэд 56 үйлчилгээг цахимаар хүлээн авах боломжтой болжээ.

Тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Энэхүү өдөрлөгийн хүрээнд иргэд долоон байгууллагын 165 төрлийн үйлчилгээг нэг дороос хүлээн авчээ.

Цаашлаад тус үйлчилгээгээр иргэд 180 гаруй төрлийн үйлчилгээг хүлээн авснаар олон газар руу явж, цагаа алдахгүй байх боломж бүрдэх юм.

Энэхүү цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд төрийн 30 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг гэрээсээ болон ажлаасаа гар утсаа ашиглан хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ онд 181 төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, ирэх оноос төрийн байгууллагын 492 төрлийн үйлчилгээг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр анхаарал татаж байсан нэг үйлчилгээ бол цахим төлбөрийн qrbarimt юм.

Тус төлбөрийн баримтыг ашигласнаар и-баримтыг бүх нийтээрээ олгодог болно. Төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагддаг, Мөн бичил бизнес эрхлэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаанаар төлбөрийн баримт олгодоггүй. Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглаад иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болж байна.

Хуваалцах