Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Номундарь ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө “Аса арена”-д үргэлжилж, өндөрлөх шатандаа орж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Номундарь ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Э.Номундарь ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө “Аса арена”-д үргэлжилж, өндөрлөх шатандаа орж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 жингийн финалын тэмцээн болж байгаа юм. Хамгийн эхэнд 48 кг-ын жингийн тулаан болж, ААШТ-ий анхны алтан медальтан тодорсон юм. Тус жинд спортын мастер Э.Номуундарь Энэтхэгийн тамирчин Минакши Минакшитай тулалдаж, хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Энэтхэгийн тамирчинд ялалтыг өглөө.

Ингэснээр манай тамирчин анх удаа ААШТ-д оролцохдоо мөнгөн медалийн эзэн болов. Түүний хувьд “Мон Алтиус” дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Тэр өдгөө 21 настай бөгөөд ААШТ-д тулалдаж буй хамгийн залуу эмэгтэй тамирчин юм. Мөн жингийнхээ хамгийн залуу нь. Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Номундарь өмнө нь 2024 онд Казахстаны Астана хотод болсон сонирхогчдын боксын залуучуудын ААШТ-ээс мөнгө, Алматыгийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Манай улсын баг тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө, гурван хүрэл медальтай болов. Маргааш эрэгтэйчүүдийн 10 жингийн финалын тулаан болсноор ААШТ өндөрлөнө.

Хуваалцах