Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах шийдвэр гарлаа

Ингэснээр түүнд өвдөг шороодсон Монгол Улсын аварга Н.Батсуурь далай аварга, улсын аварга Ц.Содномдорж чимэгтэй арслан, аймгийн арслан Н.Мустафа улсын начин цол хүртэх болов уу хэмээн бөх сонирхогчид таамаглаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах шийдвэр гарлаа
Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах шийдвэр гарлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үзэж буйгаа дөнгөж сая албан ёсоор зарлав.

Ийнхүү түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах дүгнэлт гаргалаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн шийдвэр гаргахаас бүх зүйл тодорхой болох юм.

Ингэснээр түүнд өвдөг шороодсон Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, улсын аварга Ц.Содномдорж чимэгтэй арслан, улсын харцага Д.Анар улсын заан, улсын начин Б.Цэдэнсодном улсын харцага, аймгийн арслан Н.Мустафа улсын начин цол хүртэх болов уу хэмээн бөх сонирхогчид таамаглаж байна.

Хуваалцах