Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасахаар боллоо

Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасахаар боллоо
Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга цолыг нь хураах тухай шийдвэр гаргасан.

Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн байна.

Ийнхүү түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ, барилдах эрхийг хоёр биш нэг жилээр хасах болгож өөрчилжээ.

Ингэж нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд маргасан хугацааг тооцуулсан аж.

Хуваалцах