Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Е.Плющенкод япончууд бэлэг барив

Олимпийн хошой аварга, ОХУ-ын уран гулгагч Е.Плющенко нь арлын Японд В.Путинээс ч илүү нэр хүндтэй ба япончуудын хамгийн сайн мэдэх орос хүнээр шалгарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Е.Плющенкод япончууд бэлэг барив
Е.Плющенкод япончууд бэлэг барив. Зураг: МҮОНРТ

Олимпийн хошой аварга, ОХУ-ын уран гулгагч Е.Плющенко нь арлын Японд В.Путинээс ч илүү нэр хүндтэй ба япончуудын хамгийн сайн мэдэх орос хүнээр шалгарчээ.

Улмаар Евгений Плющенкод Японы шүтэн бишрэгчид нь шинэ жилийн бэлэг илгээсэн байна. Энэхүү бэлэг нь уран гулгалтын хааны төрхийг дууриалган урласан орос хийцийн модон хүүхэлдэй байсан ба Е.Плющенкогийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрбээр инстаграм хуудастаа бэлэгнийхээ зургийг нь нийтлэжээ.Мөн Японы шүтэн бишрэгчид Е.Плющенког комикс ном болон анимэ хүүхэлдэйн киноны баатраар дүрслэх бодолтой байгаагаа ч илэрхийлжээ.

Хуваалцах