Э.Сноудений аав ОХУ-д иржээ
АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноудены аав Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар Орост очжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноудены аав Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар Орост очжээ. Тэрээр хүүтэйгээ уулзах хүсэлтээ өнгөрсөн 7-р сараас эхлэн тавьсан бөгөөд түүнийг хүүгийнх нь өмгөөлөгч Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудал дээр тосч авсан байна.
ОХУ-ын зүгээс Э.Сноуденд нэг жилийн хугацаанд түр орогнох эрх олгосноос хойш нэг хэсэг чимээгүй байсан билээ. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт Бразилийн сенатчид түүнд цахим уулзалт хийх хүсэлт тавиад байгаа юм.


















