Э.Сноуденыг үлдсэн хэргээ өгвөл өршөөнө
АНУ-ын зүгээс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденийг өршөөх талаар ярилцаж эхэлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын зүгээс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденийг өршөөх талаар ярилцаж эхэлжээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч Рик Леггетт Баасан гарагт CBS телевизэд өгсөн ярилцлагадаа “Америкийн тусгай албад ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденийг задруулаагүй нууц материалуудаа өгсөн тохиолдолд өршөөнө” хэмээжээ.
Тэрбээр Э.Сноуденд байгаа нууц материалууд задрах юм бол хэр хохирол учирч болохыг судлах ажлын хэсгийг удирдаж байгаа юм. Тус агентлагийн ажилтнуудын үзэж байгаагаар Э.Сноуденд одоо задруулаагүй 1.5 сая нууц материал үлдсэн аж.
Харин бусад улс орнуудын хувьд тэр тусмаа Европын холбооны улсууд Э.Сноуденыг дараагийн баримтаа хэзээ дэлгэхийг чих тавин хүлээж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнтэй хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаа нь нууц биш.
Тухайлбал, Германы хүний эрхийн байгууллагуудаас Э.Сноуден д өнгөрсөн долоодугаар сард “Мэдээллийн дууч”/ Whistleblower / шагнал хүртээснээр энэ байдал ил тод болсон юм.


















