Э.Содномпилжээ өөрийнхөө рекордыг гурван кг-аар ахиулж, алтан медаль хүртлээ
Тэрбээр 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэв. Өмнөх рекорд нь 244 кг байсан юм.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Тэрбээр 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэв. Өмнөх рекорд нь 244 кг байсан юм.
Энэ удаагийн тэмцээн долоодугаар сарын 11-21-ны хооронд үргэлжлэх бөгөөд 77 орны 2700 тамирчин оролцож буй.
Хуваалцах


















