Э.Цэндбаатар Ази тивийн хошой аварга боллоо
Эрэгтэйчүүдийн -60кг жинг ОУХМ Э.Цэндбаатар тэргүүлэн тулалдсан ба жингийнхээ шилдгүүдийг буулган авлаа. Тэрбээр хагас шигшээд залуучуудын олимпын аварга Узбекистаны Халоков Абдумаликыг, финалд "Токио-2020" олимпын эрхээ авсан Ираны Даниел Шахбашыг буулган авч тивдээ хоёр дахь удаагаа түрүүллээ.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд үүнд ДАШТ-ий хүрэл, Азийн наамдын аварга Э.Цэндбаатар Ази тивийн хошой аварга боллоо.
Эрэгтэйчүүдийн -60кг жинг ОУХМ Э.Цэндбаатар тэргүүлэн тулалдсан ба жингийнхээ шилдгүүдийг буулган авлаа. Тэрбээр хагас шигшээд залуучуудын олимпын аварга Узбекистаны Халоков Абдумаликыг, финалд "Токио-2020" олимпын эрхээ авсан Ираны Даниел Шахбашыг буулган авч тивдээ хоёр дахь удаагаа түрүүллээ.
Дашрамд сонирхуулахад, Ираны боксчид 16 жилийн дараа тивийн аварга шалгаруулах тэмцээний финалд тулалдлаа. /эрэгтэйчүүдийн 60кг, 81кг/.


















