Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ

Түүний төрсөн нутаг Архангай аймгийн Чулуут сум бөгөөд найман настайгаасаа хотод шилжин ирж, Чингэлтэй дүүргийн 57 дугаар дунд сургуульд суралцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
Э.Цэндбаатар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио-2016” наадмын олимпын наадмын тавдугаар байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019”-ийн Шилдгийн шилдэг тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Тэрбээр 2013 онд насанд хүрэгдчийн УАШТ-д 16 настайдаа анх удаа оролцон алтан медаль хүртэж байв.

Гэхдээ спортын замналаа 2008 онд 10 настайгаасаа ОУХМ Б.Энхтайвны удирдлага дор эхлүүлсэн юм.

Түүний төрсөн нутаг Архангай аймгийн Чулуут сум бөгөөд найман настайгаасаа хотод шилжин ирж, Чингэлтэй дүүргийн 57 дугаар дунд сургуульд суралцжээ.

Одоо тэрбээр 57 кг-ын жинд Токиогийн олимпт өрсөлдөнө.

Сонирхуулахад, түүний спортын амжилт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалайтай ижил яваа. Тэгэхээр энэ удаагийн олимпоос ч медаль хүртээсэй хэмээн уншигчдынхаа өмнөөс хүсэн их амжилт ерөөе.

Хуваалцах