Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар өнөөдөр Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонгтой тулалдана

Э.Цэндбаатар түүнийг ялвал ОХУ-ын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай дараагийн тойрогт өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар өнөөдөр Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонгтой тулалдана
Э.Цэндбаатар өнөөдөр Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонгтой тулалдана. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн боксын 57 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар өнөөдөр Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонгтой 18:00 цагаас тулалдахаар болжээ.

Э.Цэндбаатар түүнийг ялвал ОХУ-ын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай дараагийн тойрогт өрсөлдөнө.

Эрдэнэбатын Цэндбаатарын амжилтыг энэ дашрамд сонирхуулья.

Төрсөн огноо: 1996.10.16

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл медальт

- "Жакарта - 2018"Азийн наадмын аварга

- Азийн АШТ-ий аварга

- “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт

- Улсын дөрвөн удаагийн аварга

- Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.

Хуваалцах