Э.Цэрэндолгорт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ
иргэн Н.Мөнгөншагайгаас Э.Цэрэндолгор нэр төрд нь халдсан гэх гомдлыг шүүхэд гаргасан юм
Мэдээллийн алба

Цэнхэр үст Цэрэн буюу Э.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг өчигдөр шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тодруулбал, иргэн Н.Мөнгөншагайгаас Э.Цэрэндолгор нэр төрд нь халдсан гэх гомдлыг шүүхэд гаргасан юм.
Ийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар хангаж шийдвэрлэжээ.


















