Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эбола вирусээр 18669 хүн өвчилжээ

Либери, Сьерра-Леон, Гвиней зэрэг улсад өвчлөлт нэмэгдсэн бол Мали улсад өнгөрсөн сарын 24-нөөс хойш хүний өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вирусээр 18669 хүн өвчилжээ
Эбола вирусээр 18669 хүн өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн есөн улсад тархаад буй эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилжээ. Үүнээс 6964 хүн нас баржээ. Энэ сарын 10 өдрөөс хойш 661 шинэ тохиолдол илэрч, нас баралт 527 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 649 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 365 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна. Либери, Сьерра-Леон, Гвиней зэрэг улсад өвчлөлт нэмэгдсэн бол Мали улсад өнгөрсөн сарын 24-нөөс хойш хүний өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй аж. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад эбола вируст халдвараар өвчлөгсдийн нас, хүйсний байдалд дүн шинжилгээ хийхэд хүйсний хувьд ялгаагүй байсан бөгөөд харин 45-аас дээш насныхан 0-14 насны хүүхдүүдтэй харьцуулахад дөрөв дахин илүү өвчилсөн байна.

Хуваалцах