Эбола вирусээр нас барсан хүн амилаагүй
Америк, Орос болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Эбола вирусээр өвчилсөн үхдэл эргэж амилсан талаарх мэдээлэл тарж, цахим ертөнцөд шуугиан тарьж байна.
Мэдээллийн алба

Америк, Орос болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Эбола вирусээр өвчилсөн үхдэл эргэж амилсан талаарх мэдээлэл тарж, цахим ертөнцөд шуугиан тарьж байна.
Тодруулбал, “Африкийн Ганта тосгоны оршин суугчдаас Эбола вирусээр нас барагсдын хоёр нь эргэн амилжээ. Мөн орон нутгийн Католик нутгийн оршин суугчид болох 40 настай Доррис Квои, 60 настай Ма Кебе үхлийн аюултай эбола вирусээр нас барсны дараа эргэн амилж, хүмүүсийг цочролд оруулсан байна” гэж мэдээлэлд өгүүлжээ. Энэ мэдээлэл Монголын цахим мэдээллийн хэрэгслээр ч тархаад байгаа юм.
Бид Монгол дахь ДЭМБ-ын ДОХ, Сүрьеэ, Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нарантуяагаас тодруулахад “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төвөөс бид өдөр бүр мэдээлэл авдаг. Эбола вирусээр өвчилж нас барсан хүн эргэж амилсан гэсэн мэдээлэл бидэнд огт ирээгүй” гэлээ.


















