Эбола вируст халдвар-Дэлхий дахинд
2014 оны аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан.
Мэдээллийн алба

2014 оны аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан. Сенегал улсад Эбола вируст халдвараар нэг хүн өвчилснөөс хойш 42 хоногийн дараа шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас тус улсад Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарласан байна.
Хүнд амд зориулсан сэрэмжлүүлэг:
• Эбола вируст халдварын дэгдэлт намдтал энэ өвчин гарсан улс орон зорчихгүй байх, тэдгээр улсуудаас зочин урихгүй байх
• Гараа байнга угааж хэвших
• Арьс салстаа гэмтээхгүй байх
• Хоол, хүнсийг сайтар боловсруулж хэрэглэх
• Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна хэмээн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.



















