Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эбола вируст халдвар-дэлхий дахинд

2014 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд эбола вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14164 хүн өвчилж, 5209 (37%) хүн нас барсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдвар-дэлхий дахинд
Эбола вируст халдвар-дэлхий дахинд. Зураг: МҮОНРТ

2014 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд эбола вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14164 хүн өвчилж, 5209 (37%) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 07-ны өдрөөс хойш 830 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 200 хүнээр нэмэгдсэн байна.

• Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй байна. Гэвч зарим дүүрэгт шинэ тохиолдол тоо буурч, бусад дүүрэгт өвчлөлийн байдал нэмэгдсэн хэвээр байна. Өвчтөн болон нас барагсдыг бүрэн бүртгэж, мэдээлж чадахгүй байгаа ажээ.

• Нийт 564 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 320 (56.7%) нь нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 15 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

• Мали улсад лабораториор батлагдсан хоёр, болзошгүй хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, бүгд нас барсан бөгөөд сүүлийн гурван шинэ тохиолдол нь аравдугаар сарын 24-нд нас барсан байна. Эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

alt

ЭМЯ-ын Шуурхай удирдлагын төв

Хуваалцах