Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эбола вируст халдвар Сьерра-Леон улсад эрчимтэй тархсан хэвээр байна

2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдвар Сьерра-Леон улсад эрчимтэй тархсан хэвээр байна
Эбола вируст халдвар Сьерра-Леон улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан байна.

Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.

Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, зургаан нас баралтаар нэмэгджээ.

Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Шуурхай удирдлагын төв

Хуваалцах