Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ

Энэ оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738 (36 хувь) хүн нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ
Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738 (36 хувь) хүн нас барсан байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

alt

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв

Хуваалцах