Эбола вируст халдвараар 18008 хүн өвчилжээ
Сьерро-Леон, Гвиней зэрэг улсуудад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгджээ. Харин Либерит буурч, 29 тохиолдол батлагджээ.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилснөөс 6437 хүн нас баржээ. Энэ сард 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 349 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна. Сьерро-Леон, Гвиней зэрэг улсуудад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгджээ. Харин Либерит буурч, 29 тохиолдол батлагджээ.
Хуваалцах


















