Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эбола вируст халдвараар 6119 хүн нас баржээ

2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эболагаар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдвараар 6119 хүн нас баржээ
Эбола вируст халдвараар 6119 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эболагаар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.

Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, зургаан нас баралтаар нэмэгджээ.

Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 1арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

alt

Шуурхай удирдлагын төв

Хуваалцах