Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 (36%) хүн нас барсан.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 (36%) хүн нас барсан.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв

Хуваалцах