Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эбола вирусын халдвар Конго улсад тархаад байна

Эбола вирусын халдвар дахин тархаж эхэлсэнд эрүүл мэндийн байгууллагынхан ихээхэн санаа зовницгоож байна. Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын баруун хойд нутагт энэ вирусын халдвар авсан 28 тохиолдол бүртгэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вирусын халдвар Конго улсад тархаад байна
Эбола вирусын халдвар Конго улсад тархаад байна. Зураг: МҮОНРТ

Эболавирусын халдвар дахин тархаж эхэлсэнд эрүүл мэндийн байгууллагынхан ихээхэн санаа зовницгоож байна. Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын баруун хойд нутагт энэ вирусын халдвар авсан 28 тохиолдол бүртгэгджээ.

Ибоко хотод л гэхэд шинээр 7 тохиолдол өчигдөр бүртгэгдээд байна. Нийтдээ халдвар авсан хэмээн сэжиглэгдэж байгаа 51 тохиолдол гарчээ. Энэ даваа гарагаас тус улсын эрх баригчид бүс нутгуудад вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Вангата хотод нэг хүн Эболавирусын халдвараас болж нас барсан тохиолдол гарсан. Тус улсад энэ сарын 8-наас эхлэн Эболагийн халдвар дахин дэгдсэнд тооцогдож байгаа юм.

Эргэн сануулахад, хамгийн сүүлд 2017 онд вирусын халдвар дэгдэж байсан. 1976 оноос хойш тус улсад ийнхүү 9 дэх удаагаа энэ вирусын халдвар тархаад байна. 2014 онд Эболавирусын халдвар хяналтаас гарч АНУ, Канад болон Европын хэд хэдэн улс, оронд тархаж байсан юм.

Хуваалцах