Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эболаг бусад өвчнөөс хурдан ялгаж илрүүлэх боломжтой болов

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн “Эбола вирусын халдварыг оношлох оношлуур”-ыг албан ёсоор хүлээн авлаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эболаг бусад өвчнөөс хурдан ялгаж илрүүлэх боломжтой болов
Эболаг бусад өвчнөөс хурдан ялгаж илрүүлэх боломжтой болов. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн “Эбола вирусын халдварыг оношлох оношлуур”-ыг албан ёсоор хүлээн авлаа. Тус оношлуур нь дотроо 100 ширхэг тесттэй бөгөөд өвчнийг 97-100 хувийн магадлалтайгаар оношлох чадвартай аж. “Энэ удаагийн 100 тест эхний ээлжийнх бөгөөд дараагийн ээлжийн оношлуур, хувцас хэрэглэлийг захиалчихсан, түрүүчээсээ ирж байгаа” гэж ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У ярьж байв. Мөн тэрбээр эбола вирусыг Азийн орнуудад орж ирлээ гэсэн ташаа мэдээлэл гарч байгааг анхааруулсан юм.

Хуваалцах