Эболаг эмчилж байсан эмч нас баржээ
Сьерра-Леоне улсад эболаг эмчилж байхдаа халдвар авч өвчилсөн 44 настай мэс заслын эмч Мартин Салиа өчигдөр нас баржээ.
Мэдээллийн алба

Сьерра-Леоне улсад эболаг эмчилж байхдаа халдвар авч өвчилсөн 44 настай мэс заслын эмч Мартин Салиа өчигдөр нас баржээ. Түүнийг эмчлэхээр АНУ-ын Небраска муж улсын эмнэлэгт шилжүүлэн авчирсан байсан юм. Тэрээр АНУ-ын эболагаар өвчилсөн 10 хүний нэг бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Либери гаралтай Томас эрик Данкан гэгч АНУ-д Эбола вирусын халдвараар нас барсан билээ.


















