Эболагаар нас барагсдын тоо 224-өөр нэмэгджээ
Хоёрдугаар сарын 18-аас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5 хувь) нас барсан байна. Хоёрдугаар сарын 18-аас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа гурван улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.


















