Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эболагаар өвчилсөн сувилагч эдгэрчээ

Эболагийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан сувилагч Тереса Ромеро өнгөрсөн долоо хоногийн эхээр халдвар авсан нь тогтоогдсон билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эболагаар өвчилсөн сувилагч эдгэрчээ
Эболагаар өвчилсөн сувилагч эдгэрчээ. Зураг: МҮОНРТ

Эболагийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан сувилагч Тереса Ромеро өнгөрсөн долоо хоногийн эхээр халдвар авсан нь тогтоогдсон билээ. Тэгвэл сувилагч бүсгүй бүрэн эдгэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. “Түүний биеийн байдал хэвийн байгаа. Дээрх шинжилгээний дараа дахин сорил авахад халдваргүй гэх хариу гарсан” гэж Эрүүл мэндийн сайд Ана Мато хэлжээ.

Сувилагч бүсгүйг Мадрид хотын гуравдугаар Карлосын нэрэмжит эмнэлэгт тусгаарлаж, эбола вирусын эсрэг эмчилгээ хийсэн байна. Мөн сувилагчтай хамт Либери улсад байсан Экскалибур нохойг халдвар авсан байж магадгүй хэмээж энэ сарын 14-нд нойрсуулах тариагаар тарьсан билээ.

Хуваалцах