Эболагаар өвчлөгсдийн 39 хувь нь нас баржээ
Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39 хувь) нас барсан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39 хувь) нас барсан байна. Нэгдүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500(59 хувь) нь нас барсан гэнэ.


















