Эболагийн тархалт буурах хандлагатай байна
Эрчимтэй тархалттай байгаа гурван улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Мэдээллийн алба

Эрчимтэй тархалттай байгаа гурван улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Хоёрдугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4 хувь) нас барсан байна. Энэ сарын 11-ээс хойш 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ.
.png)


















