Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Эболатай төстэй вирус илэрчээ

Угандагийн нийслэл Кампала хотод Эболатай төстэй Марбург хэмээх вирус илэрчээ. Энэхүү вирусаар тус хотын эмнэлгийн техникч өвчилж нас барсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эболатай төстэй вирус илэрчээ
Эболатай төстэй вирус илэрчээ. Зураг: МҮОНРТ

Угандагийн нийслэл Кампала хотод Эболатай төстэй Марбург хэмээх вирус илэрчээ. Энэхүү вирусаар тус хотын эмнэлгийн техникч өвчилж нас барсан байна. Марбург вирусаар өвчилсөн хүнд Эболатай адил халуурах, бөөлжих, суулгах, цус алдах шинж тэмдэг илэрдэг ажээ. Мөн биеийн шингэнээр дамжин халдварлаж, өвчлөгдсийн 25-80 хувийг үхэлд хүргэх аюултай гэнэ. Марбург вирусаар өвчилсөн 80 хүнийг 21 хоногийн турш тусгаарлаж байгаа ажээ.

Хуваалцах