Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС болон СӨБ-д хөгжлийн бэрхшээлтэй 8423 суралцагч тэгш хамрагдаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС болон СӨБ-д хөгжлийн бэрхшээлтэй 8423 суралцагч тэгш хамрагдаж байна
ЕБС болон СӨБ-д хөгжлийн бэрхшээлтэй 8423 суралцагч тэгш хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа. 1981 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон зарлажээ. Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2024-2025 оны хичээлийн жилд боловсролын бүх түвшний сургалтын байгууллагад 9512, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт 436 буюу хөгжлийн бэрхшээлтэй нийт 9948 суралцагч суралцаж байна. Харин сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 8423 суралцагч тэгш хамрагдаж байгаа аж.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилгыг дэвшүүлжээ.

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын хуулийг багцаар шинэчилсний чухал нэг хэсэг нь тэгш хамруулан сургах боловсролын асуудал бөгөөд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд тусгайлан бүлэг болгон зохицуулсан байна. Ялгаатай хэрэгцээтэй иргэдийг боловсролд тэгш хамруулахын тулд бид багшлах нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, сургалтын тохируулгат орчин, туслах хэрэглэгдэхүүнээр хангах, хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийн тохируулга хийх, боловсролын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

Хуваалцах