Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн 3-4 дүгээр ангийн сурагч “PEARSON” англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр хичээллэж эхэллээ

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн 3-4 дүгээр ангийн сурагч “PEARSON” англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр хичээллэж эхэллээ
ЕБС-ийн 3-4 дүгээр ангийн сурагч “PEARSON” англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр хичээллэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн бүх ЕБС-ийн 3-4 дүгээр ангийн 136,488 сурагч “PEARSON” англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр хичээллэж эхэллээ.

3, 4 дүгээр ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн англи хэлний багш нар, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой. Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай хийгдэж байгаа аж.

Хуваалцах