ЕБС-ийн 6-11-р ангийн сурах бичигт багшийн ном хавсран хэвлэгдэнэ
ЕБС-ийн 6-11-р ангийн сурах бичгийг шинэчилж, багшийн номыг хавсарган хэвлэхээр болжээ.
Мэдээллийн алба

ЕБС-ийн 6-11-р ангийн сурах бичгийг шинэчилж, багшийн номыг хавсарган хэвлэхээр болжээ.
ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан энэ жил дээрх өөрчлөлтийг оруулахаар болсон байна.
Шинээр зохиогдож буй уг сурах бичгийг багшийн номтой болгосноор өмнөх хэвлэлт дэх багшид зориулагдсан хэсэг нь багшийн ном руу шилжин орж байгаа аж. Мэргэжилтнүүд сурах бичиг илүү ойлгомжтой, хүүхдэд зориулах цаг нэмэгдэж байгааг онцолсон юм.


















