ЕБС-ийн бага ангийнхний амралт эхэллээ
Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас нь урагшлуулж амраах шийдврийг БШУЯ-наас гаргасан билээ.
Мэдээллийн алба

Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас нь урагшлуулж амраах шийдврийг БШУЯ-наас гаргасан билээ. Тус шийдвэрт Нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчдыг харилцан адилгүй амраах бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийнхан энэ сарын 21-ээс буюу өнөөдрөөс эхлэн таван долоо хоног амрах бол дунд ангийнхан ирэх сарын 4-нөөс гурван долоо хоног амрах аж. Харин ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ныг хүртэл хоёр долоо амрах юм. Ийнхүү өнгөрсөн Бямба гарагаас эхлэн нийслэлийн ЕБС-ийн бүх сургуулийн бага ангиудын амралт эхэллээ.
Харин хөдөө орон нутгийн сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-наас хоёр долоо хоног амарна. Харин ахлах ангийнхныг ирэх сарын 1-нээс хоёр дугаар сарын 9-ний хооронд амрах ажээ. Энхүү өөрчлөлтөөс үүдэн сурагчдын хичээлийн хөтөлбөр болоод багш нарын цалин хөлсөнд ямар нэгэн нөлөө орохгүй бөгөөд сурагчдын гуравдугаар улиралын амралтаар бүх сурагчдыг 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амраах юм.


















