Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЕБС-ийн дунд ангийнхан болон цэцэрлэгийн хүүхдүүд маргаашнаас амарна

Тодруулбал, нийслэл болон орон нутгийн сургуулиуд энэ сарын 25-наас бага ангийн сурагчдаа амраасан юм. Харин дунд ангийн сурагчдын амралт маргаашнаас, ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амрах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн дунд ангийнхан болон цэцэрлэгийн хүүхдүүд маргаашнаас амарна
ЕБС-ийн дунд ангийнхан болон цэцэрлэгийн хүүхдүүд маргаашнаас амарна. Зураг: МҮОНРТ

2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Тодруулбал, нийслэл болон орон нутгийн сургуулиуд энэ сарын 25-наас бага ангийн сурагчдаа амраасан юм. Харин дунд ангийн сурагчдын амралт маргаашнаас, ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амрах аж.

Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралт нь эхлэх юм байна.

Нийслэл I-II анги V/25-наас III-V анги VI/01-нээс VI-IX анги VI/08-наас X-XII анги Орон нутаг I-II анги V/25-наас III-V анги VI/01-нээс VI-IX анги VI/08-наас X-XII анги Цэцэрлэг VI/1-нээс

Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг болохоор сургууль болгон өөр өөр байдаг аж.

Хуваалцах