Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн сурагчдад зориулан “Суурь мэдлэг” цувралыг орчуулан хэвлэжээ

“Математик”, “Биологи”, “Физик”, “Монгол хэл”, “Түүх”-ийн лавлах хэрэглэгдэхүүн хэвлэгдсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн сурагчдад зориулан “Суурь мэдлэг” цувралыг орчуулан хэвлэжээ
ЕБС-ийн сурагчдад зориулан “Суурь мэдлэг” цувралыг орчуулан хэвлэжээ. Зураг: МҮОНРТ

Германы алдарт “Duden” хэвлэлийн газраас сурагчдад бие даан сурахад зориулан гаргадаг олон улсын стандартын лавлах бичгүүдийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр орчуулан хэвлэжээ.

Одоогийн байдлаар “Математик”, “Биологи”, “Физик”, “Монгол хэл”, “Түүх”-ийн лавлах хэрэглэгдэхүүн хэвлэгдсэн бөгөөд араас нь “Уран зохиол”, “Англи хэл”, “Нийгмийн ухаан”-ы лавлах бичгийг хэвлэх юм байна.

Дээрх лавлах бичгүүд нь ерөнхий боловсролын сургуульд үзэх суурь мэдлэгийн бүх ойлголтыг багтаасан тул дунд ангид орохоос эхлээд ахлах сургууль төгстлөө хэрэглэхээс гадна олон улсын сургалтын хөтөлбөрт багтсан учир уншихад сонирхолтой, номын агуулга нь амьдрал дээрх энгийн жишээ, сонирхолтой баримтаар арвин аж.

Мөн суурь ойлголтуудыг энгийнээр тайлбарласнаас гадна тухайн шинжлэх ухааныг хэрхэн сурч, судлах аргуудыг багтаажээ.

Хуваалцах